Эрлийз дээд насны морьдын уралдаанд Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-13 11:17:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз  дээд насны ангиллын хурдан морьдын уралдаанд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уяач Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар морь худлав.
Харин айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар морь  тус тус хурдалжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ