Баян-Өлгийд сонгогчдын ирц 9,73 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-07 13:49:22
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүний сонгуулийн 2 дахь санал хураалтад 12:00 цагийн байдлаар тус аймгийн 5736 сонгогч саналаа өгч, ирц 9,73 хувьтай байгаа талаар аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Энэ нь анхны санал хураалтын мөн үетэй харьцуулахад 1,23 хувиар илүү үзүүлэлт юм. Одоогоор Толбо, Сагсай, Өлгий сумын сонгогчдын идэвх сайн байгаа бол Улаанхус, Алтанцөгц, Буянт, Ногооннуур сумдын сонгогчдын ирц тааруу байгаа аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалтад Баян-Өлгий аймгийн 58915 сонгогч саналаа өгнө.
 
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн
дахин санал хураалтын явцын мэдээ

/Баян-Өлгий аймаг/
 
Сум Сонгогчдын тоо Ирц
/12:00 цагийн байдлаар/
1 Алтай 2502 7,19
2 Алтанцөгц 1689 6,28
3 Баяннуур 2747 10,23
4 Бугат 2268 12,43
5 Булган 3079 10,39
6 Буянт 1657 5,43
7 Дэлүүн 4125 8,41
8 Ногооннуур 4423 5,36
9 Толбо 2401 13,24
10 Сагсай 2878 13,41
11 Улаанхус 4729 4,00
12 Цэнгэл 5187 8,08
13 Өлгий 21263 12,14
Нийтдээ 58915 9,73

Ө.Нурболат
Холбоотой мэдээ