Монголын урлагийнхан цунамид нэрвэгдсэн иргэдэд сэтгэлийн дэм хайрлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-02 15:27:19

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамаар ахлуулсан Монголын урлагийн багийнхан Япон улсыг тойрон, аялан тоглолт хийж явна.

Аялан тоглолтын гол зорилго нь хоёр орны харилцааг улам нягтруулах, Япон улсад  Монголыг сурталчлахаас гадна хүмүүнлэгийн чанартай нийгмийн сайн сайхны төлөөх үйлстэй холбогдож буйгаараа онцлогтой.

Энэхүү багт сүүлийн үед чансаатай уран бүтээлүүдээрээ олны анхаарлыг татаж буй “Их Монгол” хамтлаг, бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар, Монте Карлогийн олон улсын циркчдийн уралдааны хүрэл медальт уран нугараач Г.Нямгэрэл,  уртын дуучид, Улаанбаатар чуулгын бүжигчид, бүжигчин хүүхдүүдээс бүрдсэн 30 орчим шилдэг уран бүтээлч багтжээ.

Монголын урлагийнхны  энэхүү аялан тоглолтыг Монгол Улсын ЭСЯ, Япон-Монголын найрамдлын “Мичинокү” нийгэмлэгээс зохион байгуулж байгаа юм.

Энэ удаа айлчлан тоглолтоо Цунамид нэрвэгдсэн ард иргэдэд сэтгэлийн дэм болгон зориулж яваа нь Япончуудын талархлыг хүлээж байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ