Лондон: Хөргөгч дэлбэрсний улмаас гал гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-24 14:04:35
ЛОНДОН. /CNN/. Хөргөгч шатсаны улмаас гал цааш тархаж өнгөрсөн лхагва гарагт олон давхар орон сууцны барилга шатахад хүргэсэн байна гэж баасан гарагт Лондон хотын цагдаагийн байгууллага мэдэгджээ.

79 хүн амиа алдаж, 9 хүн эмнэлэгт одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Барилгын гадна ханыг маш шатамхай материалаар хийсэн байсан тул гал маш хурдан тархсан байна гэж үзэж байна. Барилгын гадна хучилт галын аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй байжээ. Яагаад ийм материал ашиглах болсон, мөн тухайн өндөр барилгад гал унтраах хэрэгсэл хангалттай байсан эсэх талаар цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж тогтоох юм.

Английн засгийн газрын зүгээс тус  улсад байгаа 600 орчим өндөр барилгуудын аюулгүй байдалд шуурхай шалгалт хийсэн байна. Баасан гарагт мэдээлснээр, тэдгээрийн 11-т  нь мөн шатамхай материал ашигласан болохыг олж тогтоосон байна.
Х.Сарнай
Холбоотой мэдээ