Зуд, түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэхэд 3 сая ам.доллар зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн нээлт өнөөдөр ОБЕГ-ын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төвд болов.
Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд олон нийтэд суурилсан гамшгийн эрсдлийн тѳлѳвлѳгѳѳ боловсруулах, гамшигтай тэмцэх бага хэмжээний дэд бүтэц байгуулах, сум, аймаг, улсын хэмжээний гамшгийн хор уршгийг арилгах чадавхийг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Дэклан Магги, Зүүн Азийн газрын байгаль орчны мэргэжилтэн Шабано Тирмизи болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр 12 сумын төслийн зохицуулагч нарт албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, “Yamaha” маркийн мотоцикль гардууллаа.

Ч.Ариунболд