Керри: Венын хэлэлцээ Сирийн хувьд хамгийн том боломж

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-29 15:35:04

ВАШИНГТОН. /NHK/. “Лалын улс” бүлэглэлийг бүрэн устгахын тулд Сирийн иргэний дайныг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Сирийн хямралыг зохицуулах дараагийн шатны арга хэмжээг холбогдох орнуудын төлөөлөгчидтэй хэлэлцэхээр Вена хот руу явахаа тэрбээр дурдаад, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын холбоотон Иран уг хэлэлцээнд анх удаа оролцоно гэдгийг онцолсон байна.

Сирийн хямралыг зохицуулах арга замыг олох тун хэцүү боловч үүнийг улс төрийн аргаар зохицуулах хамгийн ирээдүйтэй хувилбар бол Вена хотод болох энэ уулзалт юм гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ