Олон хүүхэдтэй ээжүүд одонгоор шагнуулав

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-02 15:25:56
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг "Алдарт эх"  одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 108 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордонд "Алдарт эх" одон гардуулсан юм.
Монгол Улсын төр засаг 1958 оноос эхлэн Эхийн одонг гардуулж эхэлсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд 210 гаруй мянган ээж уг одонгоор энгэрээ мялаагаад байгаа юм. Эхийн алдар одон нь I, II гэсэн зэрэгтэй бөгөөд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжид хоёрдугаар зэргийн одонг олгодог билээ. Монголчууд "Хүн нэмбэл хүнс нэмнэ" хэмээн билэгшээн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг дэмжих зорилгоор нэг хоёрдугаар одонг хүртэх хүүхдийн тоонд 2010 онд өөрчлөлт оруулсан билээ. Өмнө нь 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан бол эдүгээ 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгодог болсон юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд