Жүдочид тивийн АШТ-ээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-28 11:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-нд Хонконг хотноо эхэлж Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах
тэмцээнд 29 орны  244
жүдоч хүч, ур чадвараа сорин оролцож байна. Харин манай улсаас 18 жүдоч хүчээ сорихоор зорин очоод байгаа юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг жингийн барилдаан
болж, медалийн эзэд тодорлоо. Манай жүдочдоос 11 бөх барилдсанаас зургаа нь медаль хүртэв.  Тухайлбал, эрэгтэйчүүдийн    66 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль, 73 кг-д Г.Одбаяр мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн  48 кг-д М.Уранцэцэг алтан медаль, 52 кг-д Ч.Аззаяа мөнгөн медаль, 63 кг-д Б.Мөнгөнчимэг мөнгөн медаль, Б.Ганхайч хүрэл медалийн эзэд тус тус боллоо.



Тавдугаар сарын 27-нд буюу хоёр дахь өдөр Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн +7 8кг-д Б.Мөнхтуяа, эрчүүдийн -100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар тус тус хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 70
кг-д Б.Хулан, эрэгтэйчүүдийн -81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж шагналт тавдугаар байрт оров.
Жүдо бөхийн  2017 оны А
ТАШТ-д Монголын баг тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж Япон, БНСУ-ын дараа гуравдугаар байрт шалгарлаа.
Жүдо бөхийн А
ТАШТ өнөөдөр багийн барилдаанаар үргэлжилнэ. Тэмцээний багийн амжилтын дүнг танилцуулахад, Япон дөрвөн алт, хоёр хүрэл медальтай тэргүүлж, БНСУ хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай хоёрдугаарт бичигдээд байна.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ