Авиралтын улирал эхэлснээс хойш Эверестэд 10 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /BBC/. Эверест дэх нэгэн баазын майхан дотор дөрвөн уулчны цогцос байсныг эрлийн багийнхан олсон байна. Ингэснээр авиралтын улирал эхэлснээс хойших хугацаанд амиа алдсан уулчдын тоо 10-т хүрчээ.
Ням гарагт авиралт хийж байгаад амиа алдсан Словакийн нэгэн уулчны цогцсыг хайж явсан аврагчид уг майхныг олсон байна. Эдгээр цогцос нь “үхлийн бүс” буюу хүчилтөрөгч хамгийн бага хэмжээтэй байдаг газарт байжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, гадаадын хоёр уулчин болон хоёр хөтөч шерпагийн цогцсыг олсон байна.
Өмнө нь Эверестэд авирч байсан Австралийн иргэн Франческо Маркетти, Энэтхэгийн уулчин Рави Кумар болон 85 настай Мин Бахадур Шерчан нар амиа алджээ. Шерчаны хувьд, Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай хүн гэсэн амжилтыг тогтоохоор авиралт хийж байгаад амиа алдсан билээ. Тэднээс гадна 4 дүгээр сарын сүүлчээр Швейцарийн нэрт уулчин, оргилд маш хурдан гардгаараа “швейцар машин” гэдэг нэртэй болсон Ули Штек амиа алджээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, авиралтын улирал эхэлснээс хойших хугацаанд өмнө талаас авирсан 382 уулчин, Төвдийн талаас авирсан 120 уулчин Эверестийн оргилд гарч чадсан байна.
Хамгийн олон хүн амь насаа алдсан үе бол 2015 оны авиралтын улирал юм. Тухайн үед цасан нурангинд дарагдан 24 уулчин амиа алджээ.
Уулын спортын түүхэнд 4000 гаруй хүн Эверестийн оргилд гарах оролдлого хийснээс 200 гаруйг нь үхэл дайрчээ.

Х.Сарнай