Кабулд герман эмэгтэй, афган харуул хоёрыг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-22 13:24:05
КАБУЛ. /BBC/. Афганистаны нийслэл Кабул хотод зэвсэглэсэн этгээдүүд нэгэн дэн буудал руу дайрч, тэнд байсан герман эмэгтэйг хороож, афган харуулын толгойг тасдан хөнөөсөн байна.

Шведийн "Operation Mercy" ТББ-ын ажиллуулдаг уг буудалд бямба гарагт ойролцоогоор Гринвичийн цагаар 19:00 цагийн үед халдлага гарсан талаар Афганистаны Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Нажиб Даниш хэлэхдээ, уг буудалд байсан бүх хүн "Operation Mercy"-ын ажилтнууд болохыг дурджээ. Мэдэгдэлд дурдсанаар, нэг финлянд эмэгтэй сураггүй алга болсон бөгөөд түүнийг барьцаалсан бололтой. 

Түүнээс гадна, Забул мужид байрладаг Афганистаны шалган нэвтрүүлэх цэгүүд рүү талибууд халдсаны улмаас 20 цагдаа амиа алдсан байна.

Орон нутгийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар, Забул мужид бямба гарагт отолтод орсон 10 хүн шархадсан байна. 

2001 оноос хойш Афганистанд 100 орчим хүн барьцаалагдсан ба барууны орнуудын иргэд барьцаалагдах эрсдэл өндөр байгаа гэдгийг Их Британийн засгийн газар анхааруулсан байна. Зөвхөн 2016 онд гэхэд Афганистанд наад зах нь 80 бизнес эрхлэгчийг хулгайлсан байна. 

Х.Сарнай 

.

 
 
 
Холбоотой мэдээ