Египетийн сүмүүдэд гарсан халдлагад холбоотой 48 хүнийг цэргийн шүүхэд шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-22 10:48:05

КАИР. /VOA/. Египетийн эрх баригчид сүмүүдэд болсон гурван удаагийн халдлага дэлбэрэлтэд холбоотой 48 хүнийг цэргийн шүүхэд шилжүүлсэн байна.

12 дугаар сар болон 4 дүгээр сард амиа золиослогч этгээдийн сүмүүдэд үйлдсэн халдлагуудын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн билээ. Египетийн Ерөнхий прокурор мэдэгдэхдээ "сэжигтнүүдийн зарим нь Каир хот болон өмнөд Квена мужид халдлага үйлдэх зорилгоор жижиг террорист бүлгүүдийг байгуулсан" гэжээ.

1 дүгээр сард Каир хотод халдлага гарсан бол 4 дүгээр сард Танта болон Александра хот дахь коптын сүмүүд халдлагад өртсөн билээ. Эдгээр халдлагын улмаас 70 гаруй хүн амиа алдсан байна. 4 дүгээр сарын халдлагын дараа Египет улсад 3 сарын хугацаагаар онц байдал зарлажээ.

Х.Сарнай 

 
Холбоотой мэдээ