Харааны бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төвд 33 иргэн суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн харааны бэрхшээлтэй иргэд мэдээллийн төвөөр дамжуулан суралцах боломж бүрджээ.
Харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн төвд өнөөдрийн байдлаар 33 иргэн суралцаж байна. Эдгээр иргэд цахим хүртээмжтэй хэлбэрт оруулсан дэйзи номоор дамжуулан дэлхийн болон монголын сонгодог зохиолууд, уран зохиолын болон танин мэдэхүйн, хувь хүний хөгжил, эдийн засаг, нийгмийн суурь мэдлэгийг авч байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн гурван нэрийн брайль үсгийг сурч хурууны өндгөөр тэмтэрч мэдэх боломжтой шатар тоглож байна. Тус төвд харааны бэрхшээлтэй иргэд сурахаас гадна чөлөөт цагаа өнгөрөөх бүрэн боломжтой ажээ.
Дашрамд дуулгахад манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тусламж хөнгөлөлтийг эрчимтэй үзүүлж эхлээд байгаа. Тухайлбал бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгож байна. Завхан аймгийн тухайд нийслэлээс 1000 км алслагдсан гэдгээр байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэсэн тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгодог байна.

Б.Мягмарсүрэн