НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг зэмлэн буруушаав

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-05-16 10:01:27
НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Саяхан баллистик пуужингууд хөөргөн туршсантай нь холбогдуулан Умард Солонгосыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ эрс зэмлэн буруушаалаа.

Даваа гарагт АЗ-өөс гаргасан мэдэгдэлд “Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг дагаж мөрдөх үүргээ зөрчин саяхан хоёр пуужин харвалаа” гэжээ. Умард Солонгос өнгөрсөн ням гарагт болон дөрөвдүгээр сарын 28-нд баллистик пуужин харвасан билээ.

Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхээ АЗ-ийн гишүүн 15 улс мэдэгдлээ. Мөн Умардын Солонгосын эсрэг тогтоолуудыг дагаж мөрдөхийг НҮБ-ын гишүүн улс орнуудаас хүссэн байна.

НҮБ-ын АЗ өнөөдөр Умард Солонгосын асуудлаар яаралтай хуралдаан хийх юм.

 
Г.Доржханд


 
Холбоотой мэдээ