ТЕГ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-10 12:34:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн болон ТББ-уудын  хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлан Монгол Улсын татварын орчныг тогтворжуулах зорилгоор ТЕГ болон Монголын мэргэшсэн  нягтлан бодогчдын институт (ММНБИ) хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулах,татварын багц хууль болон нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, олон улсын гэрээ конвенцийн талаар харилцан мэдээлэл солилцох юм. Мөн татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг шинэчлэн найруулах, өөрчлөх асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах аж.

Санамж бичигт ТЕГ-ын дарга Л.Зориг,  ММНБИ-ын ерөнхийлөгч Б.Түвшин нар гарын үсэг зурлаа.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ