Эрэлч нохой гэмт хэргийг газар дээр нь илрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-09 19:24:57
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагдаагийн газрын албаны эрэлч нохой 23 удаагийн гэмт хэргийг газар дээр нь очиж илрүүлжээ.
Тус нохойг анх аймгийн Цагдаагийн газар 2014 онд Цагдаагийн Ерөнхий газрын албаны эрэлч нохойн сургалтын төвөөс авчээ. Энэхүү албаны эрэлч нохой нь ирвэс хэмээх нэртэй, герман үйлдрийн немц овчарка юм. Мөн мөрдөх, сонгон ололт, самнан хайлт, хөөн барих зэрэг мэргэжлийн ур чадвараар хангагдсан нохой юм байна. Ийнхүү эрэлч нохойтой болсноор цагдаа нар гэмт хэргийн газарт түргэн шуурхай очиж, хэргийг халуун мөрөөр нь мөрдөн илрүүлж эхлээд байгаа ажээ. Тухайлбал хэргийн газраас гэмт хэрэгтний өөрийн үнэрийг зориулалтын саванд шингээн авч, үнэрийн шинжилгээний лабораторитоо таниулдаг юм байна. Сонирхуулахад “Ирвэс”-ийн эцэг нь болох Наек, эх нь болох Пума нар нь орон байрны хулгайч, оргодол ялтан барих зэрэг нийт 73 удаагийн гэмт хэргийн газар очиж, гэмт этгээдүүдийг илрүүлж байсан туршлагатай эрэлч нохойнууд юм байна.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ