Мерси кор ОУБ-ын төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-26 14:43:20
Ховд/МОНЦАМЭ/.Мерси кор Монгол ОУБ нь LTS буюу "Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2" төслийг Ховд аймагт хэрэгжүүлж байгаа юм.
Уг төслийн  үр дүнтэй танилцах, орон нутгийн малчид ард иргэдтэй уулзах, сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцох зорилгоор Мерси Кор Монгол ОУБ-ын Зүүн Ази хариуцсан хөтөлбөрийн ажилтан Erin Magee, Мерси Кор Монгол ОУБ-ын орлогч захирал Ч.Санчир, LTS төслийн менежер Б.Энхтуяа нар Ховд аймагт ажиллаж байна.
Тэднийг  аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн дарга Б.Ганболд, Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн Хэлтсийн  дарга Б.Баярсүх, Санхүү Төрийн Сангийн Хэлтсийн  дарга М.Отгонханд, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Д.Баатарзориг, Мерси Кор Монгол ОУБ-ын Баруун бүсийн зохицуулагч Б.Батсүх, Мерси Кор Монгол ОУБ-ын Ховд түншлэлийн зохицуулагч Н.Жавзанханд нар оролцов.
Үүний дараагаар Аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт, Аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Б.Одонпүрэв нартай уулзаж санал солилцлоо. Төслийн багийнхан энэ сарын 25-наас эхлэн Алтай, Үенч, Булган суманд ажиллаж байна.
Төслийн хүрээнд орон нутгаас уламжилсан санал хүсэлтийн дагуу тус аймгийн Булган суманд байрлах Улсын нөөцийн өвсний агуулахыг 50 сая төгрөгөөр засварлахаар болсон байна. Түүнчлэн Алтай, Үенч, Булган, Дарви, Чандмань сумдад 5 худаг засварлах буюу шинээр барихаар шийдвэрлэж энэ ажилд 50 сая төгрөг тусган Эвлэл ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр болжээ.
 
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ