Мал эмнэлгийн ариун цэврийн сарын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-17 17:37:53
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт мал эмнэлгийн ариун цэврийн сарын ажил эхэллээ. Аймгийн хэмжээнд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, үхэж хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах, бэлчээр, хашаа хороо, өвөлжөө, хаваржааг цэвэрлэж, ариутгал хаваргүйжүүлэлт хийх юм байна.
Мөн худаг, уст цэгийн орчныг цэвэрлэх юм.
Малын сэг зэмийг устгаж халдваргүйжүүлэх ажил хийх ажлыг ирэх сарын 15 хүртэл зохион байгуулж байна.
-Энэ он гарсаар 16,0 мянга гаруй мал хорогдсон. Эдгээр малын сэг зэмийг устгана. Мөн өнгөрсөн өвөл өмнө бүсийн зарим суманд бог малын цэцэг өвчин гарч олон мал устгаж булсан. Хаврын мал эмнэлгийн арга хэмжээг чанартай сайн зохион байгуулбал малын элдэв төрлийн халдварт өвчин эмгэг гарах магадлал бага байдаг гэж аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Бадамсүрэн тайлбарлалаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ