Иргэд татваргүй бүсэд худалдаа эрхлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-13 04:26:02

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын иргэд тэр тусмаа бүс нутгийн байршлын давуу талаараа Дорноговь аймгийн иргэд БНХАУ-ын Эрээн хотод  худалдаа эрхлэх боломжтой болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Эрээн хотын орлогч дарга болон Замын-Үүд сумын удирдлагууд энэ талаар хамтын уулзалт зохион байгуулсан байна.

Монголын талаас БНХАУ-ын Эрээн хотын худалдааны зах дээр  Монгол Улсын  иргэдийн худалдаалж болох барааны жагсаалт, тус улсын хил гаалын хяналтын байгууллагаас зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүний танилцуулга зэргийг хүлээн авсан аж.

Тухайн худалдааны зах дээр манай улсын иргэд өдөрт найман мянган юанын бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр худалдаалах боломжтой  аж.

Одоогоор Эрээн хотын худалдааны зах дээр худалдаа эрхлэх боломжийн талаар иргэдэд мэдээлэл түгээх, тайлбарлан сурталчлах ажлыг хийж байгаа гэж  Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ