АНУ, Канад "Лалын улс"-тай хамтран тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-22 12:17:52

ВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд оролцохоо болино гэж саяхан сонгогдсон Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн хэдий ч тус бүлэглэлтэй тэмцэх талаар АНУ, Канад хамтран ажилласаар байх болно гэж АНУ-ын сенатч Бен Кардин мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ-ын ажиллагаанд тус болж чадах үр дүнтэй арга зам Канадад байгаа эсэх талаар хоёр орны Засгийн газар зөвлөлдөх хэрэгтэй гэж АНУ-ын Сенатын гадаад хэргийн хорооны Ардчилсан намын гишүүдийг тэргүүлэгч тэрбээр мэдэгджээ.

Мягмар гарагийн сонгуулийн дараа Трюдо, Ирак, Сири дэх ажиллагаанд оролцож байгаа Канадын сөнөөгч онгоцуудыг буцаан татна гэж мэдэгдсэн билээ.

Түүний энэ байр суурийг өөрчлөх шахалт АНУ-аас үзүүлбэл яах бол гэж Кардинаас асуухад тэрбээр, “Лалын улс” бүлэглэлийг зогсоох ёстой гэдэгтэй Трюдо санал зөрөлдөхгүй гэж бодож байна гэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ