Сураггүй болсон иргэдийг Улаанбаатарт авч ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-21 16:59:58

ОБЕГ-ын алба хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулсаны дүнд  сураггүй болсон 5 иргэнийг нисдэг тэрэг хөлслөн Хэнтий аймгийн Батширээт сумаас наана 75 км орчмоос эсэн мэнд олж, нийслэлд авч ирэв.

Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтай явж байсан 5 иргэн энэ сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 18-ны өдөр иржээ. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна. Нэмэлтээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах бүлгийг гаргасны дүнд дээрх иргэдийг олжээ.  Төв аймгийн Онцгой байдлын газар, Аврах тусгай  ангийн албан хаагчдад уг иргэд талархал илэрхийлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ