“Евро- Азийн Уулархаг бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” II чуулганд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Маргад нар энэ сарын 14-16-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан “Евро- Азийн Уулархаг бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” II чуулга уулзалтанд оролцлоо.
Уг чуулга уулзалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/ болон БНСУ- ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан бөгөөд дэлхийн 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцон Евро-Азийн уулархаг бүс нутагт оршиж буй улсууд хэрхэн хамтарч уг аялалыг эрчимтэй хөгжүүлэх талаар сайд нарын дугуй ширээний уулзалт хийлээ.
Чуулганаар дараах үндсэн 6 сэдвийн хүрээнд холбогдох байгууллагын төлөөлөл, судлаачид болон их дээд сургуулийн эрдэмтэн докторууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн өргөн хэмжээний, үр дүнтэй уулзалт боллоо. Энэхүү чуулганы үеэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ДАЖБ-ын ЕНБД ноён Талиб Рифай, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд ноён Ким Жеандог болон БНСУ-ын Улсан хотын захирагч ноён Ким Ги Хеон нартай тусгайлан уулзаж аялал жуулчлалын салбарт хэд хэдэн зүйл дээр хамтран ажиллахаар тохиролцов.