Африкийн өмнөд хэсэгт өлсгөлөнгийн аюул нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-20 14:16:48

НҮБ. /BBC/. НҮБ-ын мэдээлснээр, Африкийн Сахарын цөлөөс урагш орших хэд хэдэн оронд ургац муу байгаа учраас тус бүс нутгийн олон сая оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ.

Тухайлбал, Малави улсад сүүлийн 10 жилийн хугацаан дахь хүнсний хамгийн хурц хямралд ороод байгаа бол Зимбабвед өнгөрсөн оныхтой харьцуулахад ургацын хэмжээ 50 хувиар буурсан байна.

НҮБ-ын мэдэгдэлд дурдаж буйгаар, энэ бүс нутгийн орнуудын оршин суугчид ган гачигт өртөөд байгаа бол Мадагаскарт усархаг бороо орсны улмаас үер болон хөрсний гулгалт болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ