Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл, мэдээний сангийн программ нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-15 18:56:45

“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем”-ийн программ хангамжийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Шинэ программ хангамжтай болсноор эрүүл мэндийн салбарт эмнэлгийн болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн бүртгэл хийн, мэдээний сан үүсгэн хөрөнгийн төлөвлөлтийг үр ашигтай болгох юм. Үүнийг Азийн Хөгжлийн Банкны “ЭМСХХ-IV” төслөөс санхүүжүүлсэн байна.

Тус ажлын хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд сургалт зохион байгуулав. Сургалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмж хариуцсан 15 хүн оролцсон юм.
 

Ж.Болор

Холбоотой мэдээ