3200 гаруй ахмад “Насны хишиг” хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-13 17:21:44

Дорнод аймгийн хэмжээнд 3241 ахмад “Насны хишиг”-ээ хүртэнэ. Үүнд 240 сая төгрөг төсөвлөжээ. Өнгөрөгч 7 хоногт ахмадуудад “Насны хишиг” олгох бүртгэл эхэлж, эхний ээлжийн мөнгө энэ сарын 23-нд тэтгэврийн дансанд орох юм.

Ахмадууд харьяа багийнхаа ажлын албанд бүртгүүлж эхлээд байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын хувьд 10 багтайгаас хамгийн олон хүн амтай 2, 6, 10-р багт нийтдээ 700 гаруй ахмадад “Насны хишиг” олгоно гэсэн судалгаа бий. Насны хувьд 65-69 нас 50 мянган төгрөг, 70-79 нас 80 мянган төгрөг, 80-89 нас 150 мянган төгрөг, 90-ээс дээш насны ахмадуудад 250 мянган төгрөг олгох юм байна. 6-р сарын 30 хүртэл бүртгэл үргэлжилж, сар шинийн өмнө “Насны хишиг”-ээ авч амжаагүй ахмадуудын мөнгийг наадмын өмнө давхар олгохоор зохицуулжээ.

Эдийн засгийн байдал цаашид сайжирвал “Насны хишиг”-ийг улиралд нэг удаа олгох боломжийг ч судалж байгаа аж.

Б.Туяа

Холбоотой мэдээ