Штайнмайер Германы Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН. /Xinhua/. Германы Гадаад хэргийн сайд асан Франк-Вальтер Штайнмайер тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Социал-демократ намын гишүүн, өдгөө 61 настай Штайнмайер бол Германы хамгийн нэр хүндтэй улс төрчдийн нэг юм.
Германд Ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөө бэлгэдлийн чанартай байдаг боловч Ерөнхийлөгч нь Германыг гадаад улс орнуудад төлөөлдөг бөгөөд түүнийг ёс суртахууны хэм хэмжүүр гэж үздэг.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трампыг “үзэн ядалтыг номлогч” гэж Штайнмайер тодорхойлж байсан юм. Эндээс үзвэл, Вашингтонтой харилцахад түүнд багагүй бэрхшээл тулгарч магадгүй.
Берлин хот дахь парламентын ордонд болсон Холбооны Ассамблейн хуралдааны үеэр 1200 гишүүний 960 нь Штайнмайерыг дэмжсэнээр тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Хууль тогтоогчид болон Германы 16 мужийн нийгмийн янз бүрийн салбарын төлөөлөгчид тус ассамблейг бүрдүүлдэг.
Ирэх сарын 19-нд одоогийн Ерөнхийлөгч Иоахим Гаукийн халааг авах Штайнмайер өнгөрсөн найман жилийн хугацаанд тус улсын Гадаад хэргийн сайдаар ажилласан юм.
Г.Доржханд