Хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-12 15:04:24

Өмнөх сартай харьцуулахад Дорнод аймгийн төвийн Шүр зах, томоохон супермаркет, бөөний баазуудад худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 100-500 төгрөгөөр өсчээ.

Тухайлбал, цагаан будаа кг нь 2100 төгрөгөөр зарагдаж байсан бол 2200, хонины мах 5500 төгрөг байсан нь 5800, үхрийн мах 7000 төгрөг байсан бол 7500, ямааны мах 5000 төгрөгөөс 5800 болж нэмэгдсэн байна. Адууны мах, гурил, сүү, элсэн чихэр, цөцгийн тос, ургамлын тос, лууван, байцаа, төмс, манжин зэрэг хүнсний ногоо тогтмол үнээрээ зарагдаж байгаа юм. Бензин шатахууны хувьд АИ92 1690, А80 1580, дизель түлш 1820 төгрөгийн үнэтэй байгаа нь тус бүр 50 төгрөгөөр нэмэгдсэнийг харуулж байна.

Харин Дорнод аймгийн Статистикийн хэлтсээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд судалгаа хийж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 100-200 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн дүн мэдээг танилцуулав.  

Б.Туяа

Холбоотой мэдээ