“Хувьсал” продакшны тав дахь дэлгэцийн бүтээл үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-07 15:45:46

“Хувьсал” продакшны тав дахь дэлгэцийн бүтээл “Миний нууц”  уран сайхны кино ирэх сарын 03-нд үзэгчдийн хүртээл болно.  

Тус продакшны уран бүтээлчид энэ удаа “GO STUDIO”-ийн найруулагч Д.Галбаяртай хамтран эл киног бүтээн постер, клипээ дэлгэлээ. Энэ кино нь найруулагч Д.Галбаярын хувьд уянгын драмын төрлөөр ажилласан анхны бүтээл нь юм.

Киноны гол дүрийг МУГЖ У.Уранчимэг, СТА Ц.Цэрэнболд, жүжигчин Б.Билгүүн нар бүтээсэн.

Дэлгэцийн шинэхэн бүтээлийн дууны шүлгийг СГЗ Ш.Гүрбазар, аяыг СГЗ Л.Балхжав бичсэн бол  МУГЖ Т.Ариунаа амилуулсан байна.  

Дашрамд дурдахад, "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киногоор дэлгэцийн урлагт хөл тавьсан “Хувьсал” продакшны уран бүтээлчид “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг дэлгэцийн бүтээлийг үзэгчдэд хүргээд байгаа билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ