Энэ жил 2000 жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-06 19:42:47

Энэ жил Дорнод аймаг хоёр мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөж, үүнээс 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татах боломжтой гэж үзэж байна.

Угтаа Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Монгол Улсын зүүн хязгаар, уудам тал нутагтай, эрт үеийн болон Халхголын дайны түүхэн дурсгал олонтой, хойд, урд хөрштэй хиллэдэг Дорнод аймагт аялал жуулчлал хөгжих өндөр боломжтой ч өнгөрсөн 20 гаруй жилд гольдрилоо олохгүй явж ирсэн гэж хэлж болно. Тэгвэл 2016-2025 он хүртэлх Дорнод аймгийн хөгжлийн бодлогын төлөвлөгөөнд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьсон нь нэгдсэн системийг бий болгож, хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ.

Энэ хүрээнд Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүнийг шошгожуулж эхлээд байна. Жуулчдад зориулсан бэлэг дурсгал үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн дээрээ зээрийн лого байрлуулж байхаар санал нэгджээ. Одоогоор тус аймагт арьс шир, модон эдлэл, эсгийгээр бэлэг дурсгалын зүйл тогтмол урладаг 20-иод иргэн, ААН бий.

Б.Туяа

Холбоотой мэдээ