Утааны эсрэг аяныг аймгийн Засаг дарга хүлээн авч, хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-02-03 12:22:32

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын нэгний өдөр Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тодорхой мэдээллийг өгч, тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулав.

Ажилгүйдэл, архидалт, эмнэлгийн үйлчилгээ гэхчлэн ард иргэдийн зүгээс байнга гомдол дагуулдаг болон тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг, Шинь Шинь зэрэг компанийн талаар сэтгүүлчид илүүтэй сонирхож байсан.

Энэ удаагийн уулзалтын дүнд “Дорнод медиа групп” утааны эсрэг аянд сэтгүүлчдийг уриалан дуудаж, энэ аяныг аймгийн Засаг дарга хамгийн түрүүн талархан хүлээн авч хамтран ажиллахаар болов.

Өнгөрсөн жил Аймгийн Засаг дарга Хүүхдийн төлөө зөвлөлийн даргынхаа хувьд  сар бүрийн нэгний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгож байсан бол энэ жил улирал бүрийн эхэнд сэтгүүлчидтэй уулзаж байхаар товлолоо.

Сонирхуулахад, Дорнод аймагт 2 сонин, 5 телевиз, 4 сайтад 30 шахам сэтгүүлч, уран бүтээлчид ажилладаг.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ