Порошенко: ОХУ-ыг хариуцлагад татах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-19 11:33:54

КИЕВ. /VOA/. Өнгөрсөн жил Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын агаарын тээврийн “МН-17” нисэх онгоцыг сүйрүүлсэн хариуцлагад ОХУ-ын Засгийн газрыг татах ёстой гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэв.

“МН-17” нисэх онгоц руу гал нээсэн улс, хувь хүнийг хариуцлагад татах ёстой гэж Порошенко “CNN”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“МН-17” нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох Голланд тэргүүтэй мөрдөн шалгах бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт дүнгээ танилцуулж, нисэх онгоц ОХУ-д үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын пуужинд оногдсон байна гэж мэдэгдсэн.

Гэвч ОХУ-ын нисэхийн агентлагийн дарга шалгалтын дүнг эсэргүүцсэн байна. 

Дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг ОХУ НҮБ-аас хүссэн байна.

ОХУ-ын талыг баримтлагч босогчид болон Украины Засгийн газрын хүчин хооронд мөргөлдөөн болж байсан газар буюу Украины зүүн нутагт Малайзын “Боинг 777” нисэх онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд осолдож, онгоцонд байсан 298 хүн бүгд амиа алдсаны дийлэнх нь голландчууд байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ