Дипломат албаны тухай хуулийг батлахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Хуулийн төсөлд гадаад улсад байрлах дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчийг гурван жилийн хугацаатай томилдог байсныг дөрөв болгохоор тусгасан байна. Гадаад харилцааны чиглэлээр мэргэжлийн ур чадвартай залуус хувийн хэвшилд ажиллах нь нэмэгдэж байна. Энэ нь дипломат алба ажилчдынхаа нийгмийн баталгааг хангаж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс хилийн чанадад ажиллаж буй дипломат ажилтнуудын цалинг Засгийн газраас гурван жил тутамд шинэчлэн тогтоох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төр хариуцах зэргийг тусгав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах нь зөв гэж үзлээ.
Ч.Ариунболд