Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдөр хуралдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Мөн цагт Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг Төрийн ордны 334 тоот өрөөнд хуралдах юм. Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай болон Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай ажлын хэсгүүд тус тус хуралдахаар төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд