Прокурорт ирэх гомдол нэмэгджэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-14 18:25:47

Завхан аймгийн  хэмжээнд 2016 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Аймгийн  Прокурорын газар нь 2016 онд нийт 731 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс  270 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна. Харин 449 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд 12 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газраар шалгуулж байна.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр 65 буюу 12.6 хувь, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэсэн шийдвэр 10 буюу 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ