Ираны Ерөнхийлөгч асан Рафсанжани таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-09 07:25:40

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Хашеми Рафсанжани зүрхний шигдээсийн улмаас ням гарагт 82 насандаа таалал төгсчээ.

Ахмад номлогч, лалын хувьсгалын гол тулгуур багана бөгөөд гарамгай улс төрч Рафсанжани 1979 оны Лалын хувьсгалаас хойш янз бүрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан юм. Тэрбээр 1989-1997 онд тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж байв.

Өнөөдрөөс эхлэн Иран улс даяар гурав хоногийн гашуудал зарлаж байна. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол болох учир мягмар гарагт бүх нийтээр амарна гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ