Флоридагийн нисэх онгоцны буудалд нэгэн этгээд гал нээсний улмаас 5 хүн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2017-01-07 09:49:51

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Флорида муж улсын нисэх онгоцны буудалд нэгэн этгээд гал нээсний улмаас наад зах нь таван хүн амь үрэгджээ. Гэмт этгээдийг аюулаас хамгаалах хүчнийхэн саатуулсан байна.

Энэ хэрэг орон нутгийн цагаар баасан гарагийн 13:00 цагт "Форт Лодердейл-Холливүүд" олон улсын нисэх онгоцны буудалд болжээ.

Мөн найман хүн шархадсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Зорчигчид сандран гүйлдэж, зогсоолд байсан онгоцны араар орон нуугдаж байгаа нь дүрс бичлэгээс харагдаж байна

Флоридагийн нэгэн сенатч хэлэхдээ “зэвсэгт этгээд цэргийн үнэмлэхтэй явж байсан. Гэхдээ энэ үнэмлэх түүнийх мөн эсэх нь тодорхойгүй байна” гэв.

"Форт Лодердейл-Холливүүд" олон улсын нисэх онгоцны буудал нь Майами хотоос хойд зүгг 35 орчим км-ийн зайд байдаг ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ