Истанбулын зэвсэгт этгээд уйгур хүн байж магадгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-06 17:43:59

АНКАРА. /Reuters/. Истанбул хотын шөнийн цэнгээний газарт олон хүнийг буудан хөнөөсөн этгээд уйгур хүн байж магадгүй тухай Туркийн Засгийн газар мэдэгдлээ.

Нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө 39 хүнийг буудан хөнөөж, 69 хүнийг шархдуулаад хэргийн газраас зугтсан этгээдийн талаар Туркийн Шадар сайд Вейси Каянак өчигдөр орой нэгэн телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.

Уйгурчууд нь голдуу Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО, Төв Азийн улсууд болон Туркэд амьдардаг бөгөөд лалын шашин шүтдэг юм.

Каянак сэжигтнийг аль улсын иргэн болохыг дурдаагүй байна.

Сэжигтэн нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Киргизстанаас Турк руу нэвтэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Дээрх халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээгээд, “Сирид Туркийн хүчнийхэн бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаагийн хариуд манай “эрэлхэг нэгэн цэрэг” уг халдлагыг үйлдсэн гэсэн юм.

Г.Доржханд



 

Холбоотой мэдээ