Алеппогоос 17 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-20 10:52:45

АЛЕППО. /Reuters/. Дайны хөлд нэрвэгдсэн Сирийн Алеппо хотоос 17 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Алеппо хот өнгөрсөн долоо хоногийг хүртэл Сирийн сөрөг хүчний гол түшиц газар байсан юм. Оросын армийн дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын цэргүүд тус хотыг өнгөрсөн долоо хоногт бараг бүрэн чөлөөлсөн билээ.

Бүслэлтэнд байсан бүсүүдээс босогчдыг гаргаж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар сөрөг хүчнийхэнтэй тохиролцжээ.

Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа пүрэв гарагаас эхэлсэн боловч баасан гарагт зогссон юм. Дахин хэлэлцээ хийж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр өнгөрсөн ням гарагийн орой тус улсын засгийн газрын арми болон сөрөг хүчнийхэн тохиролцсон юм.

Олон улсын Улаан загалмайн хорооны мэдээлснээр, 17 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа хэдий ч Алеппод олон арван мянган хүн үлдээд байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ