“Lufthansa” групп “Brussels Airlines” компанийг худалдан авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-16 10:15:09

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Германы “Lufthansa” групп Бельгийн агаарын тээврийн “Brussels Airlines” компанийн толгой компани болох “SN Airholding”-ын хувьцааг бүгдийг нь худалдан авлаа.

Энэ гэрээ нь 2018 он гэхэд “Brussels Airlines” компанийг “Lufthansa” группын “Eurowings” групптэй бүрэн нэгтгэх зорилготой юм.

“Lufthansa” групп нь найман жилийн өмнө “SN Airholding” компанийн хувьцааны 45 хувийг худалдаж авсан бол одоо үлдсэн 55 хувийн хувьцааг 2.6 сая еврогоор худалдан авахаар болжээ.

“Lufthansa” группын мэдэгдэлд дурдсанаар, “Brussels Airlines” компани одоо үйлдэж буй алсын зайн 23 чиглэл, Европ дотор хийж буй 79 чиглэлийн нислэгээ “Eurowings” группын нэрээр үргэлжлүүлэх ажээ.

Бельги улс тэр дундаа Брюссель хот маш ирээдүйтэй зах зээл учир Европ дахь бизнесийн үйл ажиллагааны маань гол бүрэлдэхүүн хэсэг болно гэж бид үзэж байна. Үүний зэрэгцээ “Brussels Airlines” бол өрсөлдөх чадвар сайтай компани бөгөөд Африк тив рүү хийх хоёр талын нислэг зэрэг холын зайн нислэгийн сүлжээг бий болгосон гэж “Lufthansa” группын Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Карстен Шпор ярилаа.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ