Шадар сайдын БНХАУ-д хийх айлчлалыг хойшлуулсан тухай мэдэгдэл ирээгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын Улсын Засгийн газарт БНХАУ-ын талаас Шадар сайд У.Хүрэлсүхийн тус улсад энэ сарын сүүлчээр хийх айлчлалыг хойшлуулсан гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Гадаад харилцааны яаманд одоогоор уг айлчлалыг хойшлуулсан болон цуцалсан эсэх тухай ямар нэг албан тоот ирээгүй юм байна.
Дээрхийн гэгээн XIV Далай лам 9 дэх удаагаа энэ сарын 18-22-ны хооронд 4 өдрийн айлчлалыг хийсэн. Далай лам энэ хугацаанд Буянт-Ухаа цогцолборт болсон уулзалтаар сүсэгтэн олонд ном айлдаж, оюутан залуус, шашны зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийсэн юм. Хамгийн анхаарал татахуйц үйл явдал бол Есдүгээр Богдын хойд дүр буюу Аравдугаар Богдыг тодруулснаа энэ үеэр зарласан явдал гэж сүсэгтэн олон дүгнэж буй.
Түүний айлчлалыг эсэргүүцэж Хятадын талаас манай улсын Засгийн газарт тодорхой уриалга хүргүүлж байсан ч Гадаад харилцааны яам болон бусад холбогдох албаны хүмүүс айлчлалыг ямар нэг улс төрийн зорилгогүй хэмээн тайлбар хийсэн билээ.
Б.Туул