Анкарад “Лалын улс”-ын босогчид халдсан байж болзошгүй

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-12 13:55:20

АБУ-ДАБИ. /TASS/. Туркийн нийслэл Анкара хотод үйлдсэн халдлагыг террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид зохион байгуулсан байж болзошгүй гэж телевизийн “Al Arabia” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, “эхний шинж тэмдгүүд Анкарад болсон дэлбэрэлтүүдэд “Лалын улс” бүлэглэл холбоотой болохыг харуулж байна гэж Туркийн аюулаас хамгаалах хүчний эх сурвалжууд мэдэгдсэн байна”.

Бямба гарагт Анкара хотын төвд Туркийн янз бүрийн мужуудын үйлдвэрчний эвлэлүүдийн идэвхтнүүд оролцсон жагсаал цуглааны үеэр хоёр дэлбэрэлт болсон юм. Уг халдлагын улмаас 120 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж шархадсан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ