Европын биржүүдийн индексүүд уруудлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 17:17:11

ЛОНДОН./TASS/. Европын гол хөрөнгийн биржүүдийн гол индексүүд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс хамааран буурсан байна.

Тухайлбал, Европын Холбооны дотор зах зээлийн хөрөнгөжилтийн үнэлгээгээр хамгийн томд тооцогддог 300 компанийг нэгтгэсэн Пан-Европын FTSE Eurofirst 300 индекс 2 хувиар доошилжээ.

Түүнээс гадна, Лондонгийн биржийн гол үзүүлэлт болох FTSE 100 индекс 1,2 хувиар буурсан бол Парисын биржийн CAC 40 индекс 1,4 хувиар буурчээ.   

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп хамгийн сүүлд Висконсин муж улсад ялалт байгуулан 276 санал авснаар Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох нь нэгэнт тодорхой болсон билээ. Трамп ялсан нь олон хүний хувьд санамсаргүй тохиолдол болсон юм. Учир нь, сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санал асуулгаар Хиллари Клинтон 4 хувийн саналын зөрүүгээр итгэлтэйгээр давамгайлж байсан билээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ