ӨМӨЗО-ны Альшаа аймгийн удирдлагууд айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-04 11:25:34

ӨМӨЗО-ны Альшаа аймгийн удирдлагууд Өмнөговь аймагт айлчилж "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

ӨМӨЗО-ны Альшаа аймагтай Өмнөговь аймаг нь хилийн худалдаа хийх замаар 1992 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. 2004-2009 онд тус 2 аймгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд дорвитой ажил хийгээгүй байсан юм. Харин дээрх айлчлалын үеэр эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүх салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллахаар болжээ. Мөн Өлзий цагаан дэлийн боомт буюу тус аймагт гуравдагч боомтыг нээх талаар ярилцлаа. Энэхүү боомтыг нээснээр хил орчмын аялал жуулчлал хөгжих боломжтой болох ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ