БНХАУ-ын хөлөг онгоцнууд Скарборо арлыг орхилоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАНИЛА. /Xinhua/. Өнгөрсөн гурван хоногт Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай усанд БНХАУ-ын эргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд харагдаагүй гэж Филиппиний Засгийн газар мэдэгдэв.
Филиппиний Лузон арлаас баруун зүгт 200 км зайд орших Скарборо арлыг БНХАУ 2012 оноос хойш хянаж байгаа билээ. Энэ цаг үеэс хойш БНХАУ тус арал руу хөлөг онгоцын флот илгээж, арлын эргэн тойронд хорио тогтоосон байна.
Филиппиний Батлан хамгаалахын сайд Делфин Лоренсана өчигдөр мэдэгдэл хийхдээ, Хятадын хөлөг онгоцнууд арлыг орхисон бөгөөд тэнд Филиппиний загасчид үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо гэсэн байна.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Си Зиньпинтэй хэлэлцээ хийхдээ хоёр улсын харилцааг сайжруулж, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг зохицуулахаар тохиролцжээ.
Энэ хэлэлцээ БНХАУ Скарборо арлыг орхиход хүргэсэн байх гэж шинжээчид үзсэн байна.
Д.Нямтулга