“Хайрын гар” хүүхэд бүрт зүрх сэтгэлийн боловсрол олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг бусад аймгуудаас өрсөлдөх чадварын индексээр эдийн засгийн багтаамжаар сайн үзүүлэлттэй боловч хүний хөгжлийн индексээр хамгийн хойгуур байдаг байна.
Иймээс хүнээ хөгжүүлэх, иргэн бүрт хүрч ажиллах, зүрх сэтгэлийн боловсрол олгох нь чухал гэж үзэн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийн хөгжлийг дэмжиж, хүүхдийн эрхэд суурилсан хяналт, хамтын ажиллагааг боловсролын салбар дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх зорилгоор "Хайрын гар" арга хэмжээг Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулиас эхэллээ. Тус арга хэмжээнд хүүхдүүд 3 гурваараа баг болж оролцож байна.
Эхний баг охидын гэрлэлттэй холбоотой кейсыг сугалсан бөгөөд үүний эсрэг хүүхдийн дуу хоолой хөгжлийн хөтөлбөрөөр дамжин постер болж нийгэмд хүрэх гэнэ. Харин дараагийн сэдвүүд хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой зэрэг олон асуудлууд байгаа аж. Энэ арга хэмжээ нь хүүхдийн асуудлыг тодруулж нийгэмд хүргэн, шийдвэрлэх арга замыг хайхаас гадна, хувь хүний хөгжлийг дэмжиж англи хэлний боловсрол олгох, өөрийгөө илэрхийлэх чадвар олгох, сэтгэн бодох, дүрслэн урлах чадамжийг нэмэгдүүлэх шинэ хэв маяг, шинэ арга зүй, арга барил, шинэ хандлагыг төлөвшүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Мөн хөтөлбөрийн хүрээнд хүүхдээ сонсъё, хариуцлагатай хүүхдүүд, хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоо гэсэн ажлууд явагдаж , хүүхдүүд сургуулийнхаа орчинд эрсдлийн үнэлгээ хийх ажээ.
Б.Гантуяа