УВС: Иргэдээс ирсэн гомдлын дийлэнх нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Иргэд өргөдөл, гомдлоо аймгийн ЗДТГ-ын нэг давхарт
байрлах Өргөдөл, гомдлын төвд биеэр болон бичгээр, мөн 7045-2222 нээлттэй утсаар
өгч байна.
Үүнээс гадна Засгийн газрын 11-11 төв иргэдийн өргөдөл,
гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.
Он гарсаар аймгийн
ЗДТГ-т 83 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс 75 өргөдөлд шийдвэрлэх арга
хэмжээ авчээ. Иргэдээс ирсэн өргөдлийн ихэнх хувийг цахилгааны үнийн
нэмэгдэлтэй холбоотой гомдол эзэлсэн байна. Мөн төрийн байгууллагын үйл
ажиллагаа, төрийн албан хаагчтай холбоотой өргөдөл, гомдол цөөнгүй иржээ.