ОХУ ирэх онд 548 сая тонн нефть олборлоно

Дэлхийд | Эдийн Засаг
adiyakhuu@montsame.mn
2016-10-21 16:11:12

УФА. /TASS/. ОХУ-ын нефть олборлолтын хэмжээ ирэх 2017 онд 548 сая тоннд хүрнэ гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдэгдлээ.

“Нийгэм-эдийн засгийн хөгжлийн урьдчилсан таамаглалаар ирэх онд нефть олборлолт дээрх хэмжээнд хүрнэ гэж тооцоолсон” гэдгийг сайд дурдсан байна.

Оросын нефть олборлолтын хэмжээ сүүлийн хэдэн жил дараалан өссөөр байгаа юм. Тухайлбал, 2015 онд хоногт дунджаар 10,726 сая баррель газрын тос болон хийн конденсат олборлож байжээ. Тухайн жилд нийтдээ 534 сая тонн газрын тос олборлосон нь өмнөх 2014 онтой харьцуулахад 1,4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрчим хүчний дэд сайд Кирилл Молодцовын ярьснаар, 2016 онд Орос улс 540-545 сая тонн нефть олборлох төлөвтэй байна.

Б.Адъяахүү   

Холбоотой мэдээ