Хөвсгөл аймгийн Төв музейн хамт олон үндэсний бичгээ хичээнгүй сурч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Төв музейн хамт олон 2023 оноос эхлэн “Хос бичигтэн хамт олон” болох зорилготой Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалан уншиж байна.
Тус хамт олон ССАЖЗ-ын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд шашин, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, XX зууны нэрт соён гэгээрүүлэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, ардын билиг зүйч, дуун хөрвүүлэгч, яруу найрагч, Жамцын Бадраа нарын амьдрал, уран бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.
Мөн тус хамт олон Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2024” олон улсын уралдааны насанд хүрэгчдийн ангилалд оролцохоор бэлдэж байгаа ажээ.
Төв музейн хамт олон 14 албан хаагчтай бөгөөд улсын уралдаанд хоёр дахь удаагаа оролцож буй юм.