ХӨВСГӨЛ: ИТХ-ын даргаар Д.Пүрэвдоржийг сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын
анхдугаар хуралдаан боллоо.
Тус хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч З.Бадрал удирдан явууллаа.
Хуралдаанаар төлөөлөгч нарын 65,85 хувийн саналаар МАН-ын бүлгээс нэр дэвшсэн Д.Пүрэвдоржийг ИТХ-ын даргаар сонголоо.
Хуралдаанд 41 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож нам эвсэл бүлэг
байгуулсан шийдвэр, ИТХ-ын Зөвлөлийн
бүрэлдэхүүнийг батлах тухай, ИТХ-ын
хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг
асуудлыг хэлэлцлээ.