Хөгжлийн сангийн хөрөнгөөр багагүй ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 15:58:13

Өвөрхангай аймагт 2015 онд Орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтаар нийт 3 тэрбум, 578 сая  төгрөгийн ажил хийлээ.

Тодруулбал 150 сая төгрөгөөр аймгийн Архивын албыг зориулалтын байртай болгож, 51 сая төгрөгөөр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит  Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулан аймгийн Хүндэтгэлийн хаалгыг 300 сая төгрөгөөр босгосон байна.

Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламж, амбулаторийг 208 сая төгрөгөөр, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийг 56 сая төгрөгөөр тус тус засварлажээ. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь гүйцэтгээд байгаа юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ