Юанийн доллартой харьцах ханш унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-17 14:24:36

БЭЭЖИН./Xinhua/. Даваа гарагт БНХАУ-ын юанийн доллартой харьцах ханш 222 нэгжээр суларч, 6.7379 боллоо гэж Хятадын Гадаад валютын арилжааны систем мэдээллээ.

Юанийн ханш нь арилжаа явагдсан тухайн өдрийн хугацаанд албан ёсоор тогтоосон тэнцвэрт түвшнээс хоёр хувиар дээш, доош хэлбэлзэх боломжтой байдаг байна.

Өдөр бүр, банк хоорондын зах зээл нээгдэхээс өмнө санал болгосон үнийн жигнэсэн дундажад үндэслэн юанийн доллартой харьцах тэнцвэрт түвшнийг тогтоодог ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ